Бид дараах ажлуудыг төлөвлөж байна

"Баяр Агентлаг" ХХК нь Монгол улсын цахим орчин дахь хэрэглэгч, байгууллага, төр гэсэн 3 субьектын хөгжлийг дараагийн шатанд гаргах зорилго бүхий 2 арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.www.ecommerceub.com www.contentsummit.mn
Интернэт худалдааны чиглэлээр зохион байгуулсан "Интернэт худалдааны анхдугаар конференци - Улаанбаатар 2015" ажлын хүрээнд хамтран ажиллаж оролцсон Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэхийн сацуу хийгдэх ажлуудаа илгээж байна. Та бүхэн санал хүсэлтээ ecommerceub@gmail.com хаяг руу явуулаарай.

Бид дараах ажлуудыг төлөвлөж байна.

Үүнд:
- 2015/12/11-ээс эхлэн 7 хоног бүрийн 5 дахь өдөр зорилтот бүлэгт и-мэйлээр хүрдэг "Цахим бизнес" сонин. Агуулга нь гадны интернэт худалдааны статистик мэдээ, мэдээлэл, судалгаа, дотоодын интернэт худалдаанд оролцогчдын статистик мэдээ, мэдээлэл, судалгаа 
- 2016/01/15-наас эхлэн www.mecda.mn буюу Монголын Цахим Худалдаа Хөгжлийн Холбооны вэбсайт бэлэн болж нийтэд таниулах маркетинг хийнэ. /Mongolian E-Commerce Development Association/ 
- Нийтэд танигдсаны дараагаар 2016 оны 1 сарын сүүлээр албан ёсоор МЦХХХолбоог байгуулж УЗ-ийг сонгож, жилийн төлөвлөгөөг баталж гишүүнчлэлтэй болно. УЗ-д төр, компани, гадаад, дотоодын их дээд сургуулиас сонгогдоно.
- Санхүүжилтын хувьд дотоодын интернэт худалдааны эко системийг бүрдүүлэгч байгууллагууд нэгдэж дотоодоос гишүүнчлэлээр, гаднаас төсөл хөтөлбөрөөр санхүүжилт босгоно. Холбооны гол үйл ажиллагаа нь судалгаа, сургалт, хамааралтай арга хэмжээнүүд үе шат дараалан зохион байгуулах. 
- 2016 оны 10 сарын 23-нд дараагийн "Интернэт худалдааны конференци - Улаанбаатар 2016" зохион байгуулагдаж, амжилт, алдаа оноогоо хэлэлцэнэ.
Та бүхэнд санал хүсэлт байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ салбар бол өсөх салбар. Тиймээс Та бүхний дэмжлэг дээр тулгуурлан зөв менежмент хийвэл бид хамтдаа амжилтанд хүрч чадна.

Магадгүй ирэх жилийг "Хэрэглэгчээ бэлтгэх" жил болгох саналтай байна. Хариу бичээрэй!

 

"Интернэт худалдааны конференци"-ийг санаачлагч,
зохион байгуулагч 
С.Баярсайхан


Бид дараах ажлуудыг төлөвлөж байна